Өнөөдөр ч гэсэн хөх зангирах /эмнэлгийн хэллэгээр сүүний зогсонгишил
гэдэг бололтой/ гэдэг айхтар өвчинд дарлуулаад сууж байгаа тул бусад
бүсгүйчүүдэд ч бас тус болог гэсэндээ энэ зурвасыг бичиж байна.
Хөх хатуурч зовиурлаж эхэлмэгч хамгийн түрүүнд ханддаг "Google" ахдаа захисан боловч халуун бигнүүр тавьж, саалтуур эсвэл гараар саадаг гэхээс өөр зөвлөгөө огт олсонгүй. Тэр нь миний л адил энэ өвчинд шаналж, түүнээсээ хэрхэн хагацсанаа бусдад дуулгах нэгэн бүсгүйн хувийн блог.
Гүүгл ахын зөвлөгөө төдийлэн нэмэр болсонгүй нэлээн хэд хоносны дараа хөх хөндүүрлэн өвдөж, өөрөө халуурч эхэлсэн тул Өрхийн эмнэлэг зорилоо. Үнэндээ манай хотод чинь эмэгтэйчүүдэд зориулсан эмнэлэгт нь төрсний дараах асуудлыг шийдэх чадвар, мэдлэгтэй нь цөөн болохоор хаашаа очихоо мэдэхгүй тээнэгэлзсэний эцэст ийм шийдвэр гаргасан юм. За олныг үл нуршин одоогоор авч хэрэгжүүлээд байгаа арга туршлагаа хуваалцъя.
Юуны өмнө хөх зангирч эхэлмэгц дом, арга ширгэнээс илүү мэргэжлийнхэнд хандсан нь дээр.
Харин та дом, уламжлалт ухаанд илүү итгэдэг бол зангирсан хөх домнох хэд хэдэн арга байдаг юм байна.
-Ихэр хүүхдийн оймс. Ам гэмтэхэд домнодогтой адил ихэр хүүхдийн оймсыг хөх зангирах үед хэрэглэдэг юм байна. Ингэхдээ оймсоо хөхнийхөө зангирч байгаа хэсэгт шүргүүлээд "Эм дом, эм дом" гэж хэлдэг гэнэ.
-Үсний сэв. Үсний сэвээр домнох аргыг бүрэнхийд хийдэг аж. Сэвээр хөхний толгой руу чиглэлтэйгээр хөнгөн илэх маягтай "Бузрыг гарга. Эм дом, эм дом" гэж хэлэх ёстой юм гэсэн.
-Үсний самаар бас домнож болно. Өөрийн байнга хэрэглэдэг самаа цэвэрлээд мөн л хөхний толгой руу чиглэлтэйгээр хөнгөн самнах маягаар "Эм дом эм дом" гэж хэлэн шүргүүлэх юм байна. Ингэхдээ хөхний нөсөөт хэсэгт сам хүргэхгүй. Энэ домоо нэг удаа биш тодорхой давтамжтайгаар ойр ойрхон хийх юм байна.
-Эцэст нь хятад бэх. Хятад бэхээр мөн л хөнгөн шүргүүлж "Дом биш эм бол" гэж хэлдэг гэх юм.
За шинжлэх ухаанч үндэслэлтэй аргууд бас байна аа.
-Нэгдүгээрт массаж хийн, саах арга. Массаж хийхдээ шингэн тос /ургамлын тос, сүүлэн тос байсан ч болно/ ахиухан түрхээд яг л хөх саадаг шиг илнэ. Зангирч хатуурсан хэсэгт хуруугаар дарж, тойрог маягаар илэхэд аяндаа зөөлрөөд ирдэг юм билээ. Түүнийг нь хөхний толгой руу чангавтар илж гаргана. Сувилагчид бол ширүүн л шахаж гаргаж байна лээ. Гэхдээ дараа нь хөх амраад сайхан болдог л доо. Гэхдээ бас хамаагүй хүнээр саалгавал гарын хор ороод хавдаад ирдэг юм гэнэ.
-Уламжлалт эмчилгээнийхэн дөнгөж зангирч эхэлж байх үед нь зүү тавиад буглааг нь гаргадаг гэж байна.
-Харин бариа заслынхан бариа хийдэг юм байна. Энэ нь саахаас өөр юм гэнэ ээ. Хөхөнд хүрэхгүй, хүзүү, дал хэсэгт бариа хийдэг гэж байна.
-Өмхий тос үр дүнтэй. Гэхдээ бугласан хэсгийг эдгээхгүй, зүгээр өвдөлтийг намжаадаг ид шидтэй нөхөр гэнэ. Тосоо түрхээд гадуур нь гялгар уут тавиарай.
-Мөн байцаа тавих арга байна. Бөөрөнхий байцааны хуудас бугларч хатуурсан хэсгийг, хавдаж чинэрсэн мэт хатуу болсныг зөөллөхөөс гадна, өвчин намдаадаг гэнэ ээ. Надад лав үр дүнгээ өгсөн. Хавдар нь буучихсан байна.
-Нимгэн гялгар уутаар тавин хөхүүлж, зангирсан хэсгийг зөөлрүүлдэг гэнэ. Мэдээж зөөлөрсний дараа гараар массаж хийн, бугласан сүүг гадагшлуулна.
-Эсвэл шар будаа нялцайтал чанаад түүгээрээ бигнүүр тавиад хоновол зангирсан хэсэг нь зөөлрөөд, өвчин нь ч намддаг гэнэ. Яг одоо энэ аргыг туршиж байна. Үр дүнг нь маргааш бичнэ ээ.
Жич: Ямар ч үр дүн үзүүлсэнгүй ээ.
-Нэлээн удаад идээлэх шинжтэй болсон үед давхар эмийн эмчилгээ хийдэг юм байна. Ибупрофен гэдэг эм өвчин намдааж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг юм байна. Бас Амоксилиний төрлийн эм. Надад бол Амоксиклав гэдэг эм бичиж өгсөн байна.
Эцэст нь энэ хорвоогийн бүх ээжүүддээ эрүүл энхийг хүсье.
сайн байна уу
ReplyDeleteзөвлөгөөг чинь уншаад асууя гэж бодлоо
би одоо гурван сартай хөхүүл. арван хэдхэн хоногтой байхад нь горьдож халуураад эмнэлэгт хэвтсэн. тэрнээс хойш баруун хөх маань бэрсүүтсэн гэхдээ томордоггүй хүүхэд хөхүүлсний дараа маш их лугшиж хатгаж өвдөх юмаа. жаахан нухаад саачихаар бүр их өвдөх юмаа. эмч үзээд хавтгай бэрсүү байна нух гэсэн. хоёр сар гаруй хэцүү байна даа. ээж аавын хэлж байгаагаар саах хэрэгүй 2 3-н сар болчмсон гайгүй гэх юм. тэгсэн нөгөө зүүн хөх маань горьдож энээ тэрээ бололгүй бас л бэрсүүтээд өвдөөд уналаа. 10-аад хонож байна. яахаа ч мэдэхээ байлааа
Сайн байна уу?
ReplyDeleteМинийх бас их эрт зангирсныг нь би бүрэн гаргахгүй явсаар байгаад идээлээд, идээ нь цус руугаа орохоос өмнө амжиж хагалуулсан. Тийм болохоор хүүгээ сайн цатгахын тулд ч тэр, өөрөө идээлүүлж үрэвсүүлэхгүй байх талаар бодсон ч тэр буглааг гаргасан нь дээр байх. Ингэхдээ халуун шүршүүр хөх рүүгээ шүршээрэй. Халуунд хөхний сүвүүд тэлдэг юм билээ. Гаднаас хөхний толгой руу самнах маягаар шүршээд дараа нь массаж хийгээд саагаад гаргаж болно. Бүр болохгүй бол уламжлалтынхан бариа эсвэл зүү тавих аргаар буглааг гаргаж өгдөг. 91193303 гээд дугаараар холбогдвол зүү тавьж буглааг гаргадаг уламжлалтын эмч бий. Сансарын тунелийн хажууд хувийн эмнэлэгтэй Даариймаа гээд хүн байгаа. Үнэ нь ч боломжийн. Гол нь өөрөө өвчтнүүддээ их сэтгэл гаргадаг сайн хүн бий.
Их хэрэгтэй зүйлс бичжээ баярлалаа :) Миний баруун хөх хөндүүрлэж өвдөөд 2хонож байна. Хүүхэд одоо 2ой хагастай. Уул нь ой 3сартайд нь хөхнөөс гаргасан. Ингэж удасны дараа юунаас болж өвддөг юм болоо мэдэхгүй биз?
ReplyDeleteСайн байна уу? Хүүгээ хөхнөөс гаргаад, сүү нь татраад удаж байгаа бол хөх зангирахтай холбоогүй байх аа. Мэргэжлийн эмчид хандсан нь дээр болов уу гэж бодож байна.
ReplyDeleteБи бас хөхөө сааж чадахгүй байж байгаад идээлүлээд сая хагалуулсан одоо хагалсны дараа яах хэрэгтэй вэ? Яаж арчлах вэ
ReplyDeleteӨсвөр насны охины хөх нь горьдхоор хавддаг юм уу
ReplyDeleteХөхөө хагалуулсаны дараа сүүний булчирхайнууд нь идээндээ идэгдээд байхгүй болоод хөх жижигхэн болдог байх л даа гэвч тэр сүүний булчирхай нь дахиж төлжиж бий болдог юм болов уу?
ReplyDelete