Thursday, November 4, 2010

Жессика Биэл: Индиан Жонс шиг занданшуулсан шарил хайхсан


Түүний тухай таны мэдэх зүйл: Тэр шоу бизнесийн ертөнцийн хамгийн ухаалаг хэрнээ тачаангуй бүсгүйчүүдийн нэг. Мөн түүний найз залуу Холливудын бүсгүйчүүд дунд хамгийн “эрэлттэй нь”.
Түүний тухай таны мэдэхгүй зүйл: Тэр наймаалцах дуртай, багаас Индиана Жонс шиг болохыг мөрөөддөг байж.

Харин энэ удаад тэр “Glamour” сэтгүүлийнхэнд амьдралд нь тохиолдсон хамгийн ээдрээтэй сонголтынхоо тухай ам нээжээ. Хайрлахын аргагүй бүсгүйн тухай хамгийн сонирхолтой ярилцлагыг уншигч танд толилуулъя.
Тэр бол папараццичдын дурлалт бүсгүй. Поп дуучин, продюссер Жастин Тимберлейкийн найз бүсгүй. Шар сонины баатар. Тэр бүр өсвөр насны охин байхаасаа л олны анхаарлыг татаж эхэлсэн. “Тэнгэрлэг гэр бүл” кинонд тоглосноор үзэгчдийн танил болсон тэрбээр өдгөө Холливудын алдартнуудын нэг болтлоо өсөж дэвшээд буй. Заримдаа би хүмүүс яаж түүний тухай жижиг сажиг зүйлийг ч андахгүй мэддэг юм бол гэж гайхширдаг. Би гэхэд л 28 настай түүний хувийн амьдрал, хайр сэтгэлийн харилцааны тухай бараг л өөрөөс нь илүүг мэднэ.
Хэдий тийм ч бусдын анхаарлын төвд байдаг гээд гоёж гангалах нь үгүй. Үнэндээ тэр улаан хивснээ алхахыг мөрөөддөгүй байж. Египетийг судалж, энгийн л амьдран, нохдоо салхилуулан Лос-Анжелесаар зугаалахыг л хүсдэг байж.

-Бидний ярилцлага сэтгүүлийн маань хямдралтай дугаарт нийтлэгдэх юм. Та хямдралын тэсэн ядан хүлээгчдийн нэг мөн үү?
-Мөн. Гэхдээ яг хэдийд хямдрал эхэлдгийг би ер мэддэггүй юм. Тиймээс их дэлгүүрийн хямдрал дууссанаас хоёр хоногийн дараа л энэ тухай мэдээллийг олж сонсдог.
-Танд мөнгөний үнэ цэнийг хэн сургасан бэ?
-Аав, ээж минь. Тэд аливаа асуудалд, тэр дундаа мөнгө, санхүүгийн асуудалд их тооцоотой, чамбай ханддаг хүмүүс. Аав минь биднийг өдий зэрэгт хүргэхийн төлөө их ч хөдөлмөрлөсөн дөө.
-Би танд энэ асуултыг тавихыг эртнээс хүсдэг байлаа. Аав ээж хоёр тань үлгэр жишээ хос. Олон жил, аз жаргалтай сайхан амьдарч байна. Энэ нь танд эергээр нөлөөлсөн биз?
-Тэдний харилцааг харах нь л надад том сургамж болдог байв. Тэднээс хосууд бие биенээ хайрлаж, эелдэг хандан, халамжилж байх ёстой гэдгийг л сайтар ойлгосон доо. Мэдээж тэд төгс хос биш. Угаасаа тийм харилцаа хэзээ ч байхгүй шүү дээ.
-Тэд байгаа байдалдаа их сэтгэл хангалуун байгаа харагддаг.
-Гэхдээ тэд байдлыг бодитоор дүгнэдэг. Хүн өдөр бүр сонголт хийдэг. Түүнээс л ирээдүйн амьдрал чинь шалтгаална гэж надад сургадаг юм. Түүнээс биш амьдрал гэдэг үлгэр биш.
-Би 16 настнууд хайрлах биш, шохоорхож, дурладаг гэж үздэг нэгэн. Тиймээс анхны хайр 23 эсвэл 29 зарим үед бүр 40 хүрсэн хойно ирдэг байх. Хайрын юу нь таныг хамгийн их гайхашруулж байсан бэ?
-Өөр байж мэднэ. Таны бодлоор залуусын хүлээж авах байдал нь өөр гэж үү?
-Яг үнэн.
-Сэтгэл шаналгах нь хүртэл сайхан байдаг шүү дээ. Энэ мэдрэмж мөн үү?
-Тийм ээ. Ододтой хайр сэтгэлийн харилцаа үүсгэх тухайд та ямар байр суурьтай байдаг вэ? Тэдний байр суурь таныхтай зөрчилдөх тохиолдол их гарах байх.
-Миний хувьд бүх зүйл гайхалтай байгаа гэж би боддог. Хүн бүр л өөрсдийн ертөнцтэй. Түүнийгээ зохицуулах нь цорын ганц арга шүү дээ. Гэхдээ л тэр нь ч гайхалтай сайхан байдаг.
-Та эрүүл мэндээ хэрхэн хамгаалдаг вэ?
-Би долоо хоногт хоёр удаа йогоор хичээллэж, сунгалтын дасгал хийдэг. Йог намайг сунгалттай болгоод зогсохгүй аливаа зүйлд уян хатан хандах чадвар олгодог. Бас нохдоо салхилуулах дуртай. Энэ нь тархиа амраах боломж олгодог юм.
-Танд нас барахын өмнө амжуулахыг хүсдэг зүйл бий юү?
-Би далайн гүнд шумбаж живсэн хөлөг үзэхийг хүсдэг.
-Тэгээд эрдэнэс хайх нь ээ дээ. Эсвэл өөр зорилготой юу?
-Би завиар аялж, дэлхийн өнцөг булан бүрт суугаа үндэстнүүдтэй танилцахыг хүсдэг. Ялангуяа Египетийн тухай судалгаа сонирлыг минь багагүй татдаг. Тиймээс Египтед очиж пирамид судлан, Индиан Жонс шиг занданшуулсан шарил хайж, малтлага хийхсэн гэж боддог.
-Занданшуулсан шарил гэснээс хэрэв таныг занданшуулах бол ямар зүйлсээ булшиндаа авч орохыг хүсэх вэ?
-Хэцүү асуулт байна шүү. Найзууд болон гэр бүлийнхний минь зураг, ноход, болон хайртай тоглоом, дугуйгаа л хамт булшлаарай гэж захих байсан.
-Үхлийн дараах амьдралын тухай хангалттай ярилаа. Одоо загвар, моодын тухай хөөрөлдвөл ямар вэ?
-Загварын хувьд би тийм ч мэдрэмжтэй хүн биш. Гадагшаа гарахын өмнө юу өмсөхөө шийдэж ядан тээнэгэлзэх үе цөөнгүй тохиолддог. (Харин тэр өнөөдөр саарал богино ханцуйтай цамц, жийнсэн өмд, шаахай хэлбэрийн гутал өмссөн байлаа) Би биед эвтэйхэн байдлыг л илүүд үздэг. Тэртэй тэргүй өндөр өсгийт өмсөж өөрийгөө зовоохоос аргагүй өдөр олон гардаг юм чинь. Бусад үед надад эмэгтэйлэг, дэгжин, эсвэл сэтгэл татам харагдах шаардлага байгаа гэж үү?
-Та их эршүүд бүсгүй юм аад аа.
-Тийм шүү. Би ахлах сургуульд байхдаа спорт загварын богино өмд, хэлхгэр цамцтай л явдаг байсан.
-“A-Team” кинонд ямар дүрд тоглож байгаа вэ?
-Залуусын харцыг булаасан, тачаангуй бүсгүйн дүрд тоглож байгаа. Зугаа цэнгэлд дуртай, эрсдэлтэй алхмаас буцдаггүй халуухан бүсгүй. Гэсэн атал ухаалаг тул залуус түүний “дээд зэрэглэлийнхд” тооцдог. Нэг ёсондоо тэдний мөрөөдлийн бүсгүй юм даа.
-Их романтик бүсгүй байх нь ээ. Танаас тэс өөр хүн гэсэн үг үү?
-Эрсдэлтэй алхмаас буцдаггүй зан нь надтай адилхан. Гэхдээ бүр романтик эрдэлтэй зүйлст.
-Тэр романтик эрсдэлтэй зүйл гэдэгт нь ямар зүйлс ордог юм бэ?
-(инээв) Далайн захад зугаалж, онгоцноос шүхэртэй үсрэх.
-Киноны зураг авахуулах үеэр буудаж байгаа харагдсан. Буудах нь тийм сэтгэгдэл төрүүлж чадаж байна уу?
-9 мм-ийн “Beretta”-гаар буудсан. Түүнээс өмнө “M4”-өөр багагүй бэлтгэл хийсэн. Түүнээс өмнө би буунаас их айдаг байлаа. Харин буутай харьцан авьяастай хүн гэдгээ ойлгох үед хүч чадлыг мэдрүүлдэг шидтэй ид. -Амьдралдаа хийсэн хамгийн хэцүү сонголт чинь юу байв?
-Коллежоо хаях. Би одоо ч тэр үед сургуулиа хаяагүй байсан бол, найзуудтай дөрвөн жилийг хамт өнгөрөөсөн бол гэж бодож явдаг. Бас найз Хэйденийгээ өрөөнөөсөө явуулахад их хэцүү байсан. Бид түүнийг огт танихгүй хүнтэй нэг өрөөнд орж чадахгүй гэж мөрийцсөн байсан юм л даа. Одоо ч би энэ явдалд харамсдаг.
-Та Африкийн уулнаа авирч байсан байх аа.
-Найз Кенна маань “Цэвэр усны хэмнэлттэй хэрэглээг уриалах зорилгоор би Климанжаро ууланд авирах гэж байгаа” гээд л ороод ирсэн. Харин би тэр даруй “Би хамт авирч болох уу” гээд л шийдвэрээ гаргачихсан даа.
-Климанжаро ууланд авчирсан тухай сонирхуулаач.
-Тэнд авирах үед ой модон дундаас хэрхэн ундны ус олох аргад суралцдаг. Би өөрийгөө нээдэг.
-Тийм үү?
-Хөл дор цас хайлан урсан үед би урагш алхам ч гишгэж чадахаа больж, өөрийнхөө ямар арчаагүй гэдгийг ойлгосон. Сэтгэл ханамжтай байгаа үедээ л би урагшилдаг гэдгээ ухаарсан. Онгон байгальд нийгмээс хол хөндий хэд хоноход алхам тутамдаа амьдрал гэдэг ямар үнэ цэнэтэй болохыг мэдэрдэг юм билээ. Өөрийн эрхгүй “Энэ бүхэн надад байгаагүй бол ямар гунигтай вэ” гэсэн бодол төрдөг. Тэр мэдрэмж ямар гайхалтай сайхан гээч.

No comments:

Post a Comment